8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-01-26 07:33:00

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

 
2016 оны 01 дүгээр сарын 25-ны 20 цагаас 01 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 37-42 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дунговийн нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

 

 2016 оны 01 дүгээр сарын 27-ноос 01 дүгээр сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

 
    27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment