8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

2018-01-21 14:00:00

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр энэ сарын 18-20 буюу өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн баасан, бямба гаригуудад нутгийн хойд хэсгээр цас орж, хүйтэрчээ. Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг дуустал ихэнх нутгаар, 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхины хурд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ.

Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын албаныхан зөвлөж байна.

Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир  хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл