8o
Улаанбаатар хот
mobile menu

​Булган аймагт шүлхий өвчний сэжиг илэрчээ

2018-01-21 15:00:00

Булган аймгийн Рашаант сумын Харчулуут багт малын шүлхий өвчний сэжиг илэрч, хөл хорио түр тогтоосон байна. Мөн “Нүүдлийн Тамгын газар” ажиллуулж яваа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг тус суманд түр хорио цээрийн дэглэмд ороод байгаа аж. Өвчний голомт газарт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд 13 өрхийн 81 үхэр халдварласан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Шүлхий гарсан хэсгүүдэд ажиллаж байсан гэр гуанз, хоолны газруудыг хааж, тус хэсгээр нэвтэрч байгаа автомашинуудыг ариутгах ажил явагдаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл