8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаазын ял сонссон Н.Батнямын гомдлыг хэлэлцэнэ

2015-11-19 11:29:00

Өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхээр Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шийдвэрлэх бол “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарын хүү 17 настай Ц-г хөнөөсөн этгээдүүдийн гомдлыг мөн хэлэлцэх аж. Хэргийг үйлдсэн Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноосон юм. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэж ялласан байдаг. Хэргийг сануулбал, Ц.Анандбазарын хүү Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны орой Бага тэнгэрийн аманд тав, зургаан залуучуудтай наймаа хийх гэсэн боловч тохиролцолгүй улмаар хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment