8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Сүндэръяа: "Балетын урлагийг бодлогын төвшинд хөгжүүлэх том боломжийг гаргаж өгнө" гэсэн үг минь биелэлээ оллоо

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-22 09:30:00

-“Ийм бүдүүн балет чинь байдаггүй юм Сүндэръяа” гэсэн үгэнд хурцлагдсан-

-“Ийм бүдүүн балет чинь байдаггүй юм Сүндэръяа” гэсэн үгэнд хурцлагдаж, нулимсаа залгиж, хүсэл мөрөөдлийхөө төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж явна гэж зөөлөн дуугаар өгүүлэх энэ бүсгүйг Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг. Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг зэрэгцээ монголын балетийн урлагт нэгэн том алхам хийж чадсан юм. Ингээд “Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвийн захирал Б.Сүндэръяатай ярилцсан юм. 

-Юуны өмнө манай уншигч нарт өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг. Балетын бүжигчин мэргэжилтэй. Анх зургаан настайгаар уран гимнастикийн дугуйланд суралцаж байгаад балетийн урлаг руу орсон.  Одоо балетийн багшаар ажиллаж байна.  2009 онд анх ДБЭТ-ын Ерөнхий балет мистер Жаргал багшийн удирлагад дор балетийн сургуульд албан ёсоор элсэж орж байсан. 2015 онд төгссөн. Суралцаж байхдаа ДБЭТ-т дадлага хийнгээ давхар зөвхөн балетаар дагнасан Их эзэн хааны театрт бүжигчин, туслах багш хийдэг байсан. Ер нь оюутан байхдаа маш их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэгээд өөрөө суралцаж байгаа хүүхэд, дээрээс нь хүүхдүүд балет заана гэдэг маш  хэцүү байсан. Өөрөө дур сонирхолтой болохоор түүндээ маш их хөглөгддөг урам авдаг байсан.

Анх туслах багш хийж байхад амархан, ядах юмгүй хийж чадах юм шиг санагддаг байсан. Тэгээд гардаад хийгээд эхлэхэд хүүхэдтэй ажиллана гэдэг маш том философи байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Хоёр жил гаруй туслах багш хийж байгаад өөрийн “Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвөө нээж байсан. 

-“Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвөө оюутан байхдаа байгуулж байсан гэсэн үг үү. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сургалтын төвтэй болсон гэхээр гайхалтай санагдаж байна?

-Баярлалаа. Сургалтын төвөө  2013 онд оюутан байхдаа байгуулж байсан.  Оюутан байхдаа би гэр сургууль гэсэн нэг замаар огт явдаггүй байсан. Балетын туслах багш хийнэ, өөрөө суралцана, сургалтын төвөө нээчихсэн маш их зүйлийг амжуулах гэж явдаг байсан. Хичээл тараад жаахан л зав гарвал багш нар дээрээ ирж би одоо юу хийх үү яах уу, танаас өөр илүү зүйл юуг сурах уу гээд маш их шалгааж өөрийгөө дайчилдаг байлаа. Энд занд минь багш нар их дуртай.Ингээд ярихаар бүх зүйл амархан сайхнаар бүтэж байсан уу гэхээр надад алдаж онож байсан зүйл ч бий. Манай төв мэргэжлийн балет, гоо зүйн анги, гоо заслын анги гэсэн гурван төрлөөр хичээлээ явуулдаг. Хоёр багштайгаар өдөрт нэг цагийн хичээл ордог.

-Сургалтын төвийн хамгийн анхны сурагцагчаа хүлээж авах тэр мэдрэмж таны хувьд дурсамжтай, айдастай, баяртай мөчүүдийн нэг байсан нь мэдээж. Анхны суралцагцаа хэрхэн угтаж авч байв?

-Хүн жаахан л СЭТГЭЛТЭЙ, СЭРГЭЛЭН байхад бүх зүйл болдог юм-

-Тэр мэдрэмж үнэхээр гоё. Амьдралын минь сайхан мөчүүд нэг бол энэ яах аргагүй мөн. Би өөрөө оюутан байсан болоод ч тэр үү багахан айдастай байсан. Хүн жаахан л СЭТГЭЛТЭЙ, СЭРГЭЛЭН байхад бүх зүйл болдог юм.

Манай төвийн анхны суралцагч монгол хүүхэд байгаагүй. Тохиолдол нь хүртэл сонин. Польшийн эрлийз байсан. Хамгийн анхны хүүхэддээ хичээлээ заачихаад сууж байхдаа би өөрийгөө голж эхэлсэн. Яагаад гэхээр эцэг, эхчүүд эрхэм нандин хүүхдүүддээ надад даатгаж өгч байхад би өөрөө маш их зүйл сурах хэрэгтэй, суралцах ёстой юм байна гэдэг бодогдож байсан. Манай байршлаас хамаараад тэр үү манайд дандаа гадаад хэлтэй хүүхдүүд ихэвчлэн ирдэг.  Тэгэхээр хэлтэй байх ёстой. Хүүхдүүдийн талаар их зүйлийг мэдсэн байх ёстой. Зөвхөн хичээлээ заах нь дутмаг юм шиг санагдаж байсан. Тэр болгонд өөрийгөө дайчилж хүүхдүүдтэйгээ хамт суралцаж байна.

Саяхан манайд нэг ээж гурван настай хүүхдээ авчирсан. Тэгснээс “манай том охин танай ангид явдаг байсан багш аа. Одоо найман настай.  Дүүг нь танай ангид оруулах гэсэн юм” гэж гээд гурван настай хүүхдээ авчирсэн.  Надад маш сайхан санагдаж өөрөө бахархаж, чи чадаж байгаа юм байна гэсэн бодол төрсөн.

-Балет маш хатуу дэглэмтэй урлаг. Энэ хэрээр хүнийг хатуужилтай, тэсвэртэй, тэвчээртэй болгодог нь өөрийн тань ярианаас харагдаж байна. Шатрах үе байсан ч сэтгэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ урлагаас татгалзаж чадаагүй гэж хэлж байна. Шанрах үе олон байсан байх?

-Шантрах үе олон байсан. Сургуулиа хүртэж хаяж байсан. Ахиад хэзээ ч энд ирэхгүй гэж хэлж байсан үе байсан. Балет байхгүй бол Сүнээ гэдэг хүн хэн ч биш гэдгийг тэр үед ойлгосон болохоор эргэж ирсэн. Сэтгэл, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж эргэж буцалтгүй шийдсэн. Би ер нь их мяраалаг хүүхэд л дээ. Яс томтой болохоор бусад хүүхдүүдтэй харьцуулж харахаар би тарган, том харагддаг.

ДБЭТ-ын Ерөнхий Балет мистер Жаргал багш минь “Ийм бүдүүн балет чинь байдаггүй юм Сүндэръяа” гэж хэлж байсан. Тухайн үед багш минь надтай тоглож  тэгж хэлдэг байсан. Хүүхэд болохоор  би маш хүндээр тусгаж авдаг. Магадгүй багш минь надаад илүү ихийг гаргахыг хүссэндээ ингэж хэлж намайг хурцалж байсан ч байж магадгүй гэж би хааяа боддог.

Хамгийн их сонирхолтой дуртай, хүсэл мөрөөдөл минь болсон Балетын сургуулиасаа хөөгдөхөд хүрч байсан. Хөөгдөх хүүхдүүдийн дунд миний нэр байгааг мэдээд надад маш хэцүү байсан. Гэр бүлээсээ зөрж байсан орсон сургууль. Энэ сургуулиас гарвал миний амьдрал ингээд дууссан.Сүнээ /Сүндэръяа/ гэдэг хүн байхгүй болно гэж бодохоор л хамаг бие амьгүй болж, нүүр улааж, ухаан алдаж унах гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Эндээс гараад хайчих уу гэж бодож байсан.  Тэр үед сүндэръяа гэдэг хүн зүрх сэтгэл, итгэл найдвараар үхээд сэхсэн гэж хэлж болно.

-Хүсэл мөрөөдөл минь болсон Балетын сургуулиасаа хөөгдөхөд хүрч байсан-

Тэр үед дараагийн улирал хүртэл харж үзье гэхдээ чи дараагийн улирал хүртэл 10 кг турсан байгаарай гэж хэлж байсан. Би тэгээд чадсан 10 кг турсан. Гэхдээ маш олон зүйлийг золиосолж байж турсан. Би жаахан байсан болохоор хоол идэхгүй байвал турдаг гэж ойлгоод хоолой сойж байсан, цагаан хоолтон болсон. Гэхдээ бие маш их сульдаж, ядаргаанд орж бэлтгэл хийж байхдаа байнга ухаан алдаж унадаг байсан.

Нэг өдөр намайг хасна гэсэн багш минь намайг ОО-д уначихсан байгааг хараад тэврээд явж байхдаа “ миний охин маш их хичээсэн, маш их зүйлийг хийсэн , охиноороо бахархаж, биеэ бодоорой” байна гэж хэлэхэд өөрийн эрхгүй уйлсан. / уйлав/. Энэ үг надад маш их эрч хүч өгч, хүсэлт тэмүүлэл, мөрөөдлийг минь хурцаж өгсөн. “бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэдэг үгийг тэр үед л ойлгосон. Балет ийм л хатуу урлаг.

Гэхдээ надад сэтгэл, хүсэл, зорилго байсан болохоор өнөөдрийн энэ төвшинд хүрсэн гэж бодож явдаг.

-Монголын балетын урлагт нэлээд том алхам авч ирсэн Сүндэръяагаас сонин сайханаас хуваалцая. Солонгос улс руу 10 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй соёлын солилцоогоор явуулахаар болсон сайхан мэдээгээ манай уншигчдад хуваалцана уу?

-Баярлалаа. Би сургуулиа төгсөж байхдаа балетийн урлагаар хичээллэж бүжигчин мэргэжлийг эзэмшсэн минь сайхан. Гэхдээ би бүжигчин болохоос илүүтэй бодлогын төвшинд маш том боломжийг гаргаж өгнө та нарт гэж хэлээд сургуулиа төгсөж байсан. Тухайн үед хүмүүс намайг хараад сэтгэлийн хөөрлөө хандаж байна гэсэн ойлголт авч магадгүй зарим нь инээгээд өнгөрсөн байх. Энэ зүйл минь өнөөдөр бодит биелэлээ олсон. Би гадаадын маш олон валетийн сургууль, сургалтын төв рүү хамтарч хүүхдүүдээ солилцож, тоглолтод оруулъя гэж имэйл бичдэг байсан.

Солонгосын Инчёон хотын City Ballet театртай хамтарч соёлын солилцоогоор хүүхдээ явуулж танай тоглолтод оруулах хүсэлтэй байна гээд имэйл бичсэн. Тэгсэн чинь “ОК”  гэсэн хариу ирсэн. Сая Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын багт би хамт явсан. Монгол- Солоносын бизнес уулзалтаар биечилж уулзаад энэ үйл ажиллагаа албан ёсоор баталгаажуулаад ирсэн. Энэ үйл ажиллагаа амжилттай явбал 2 улсын соёлын харилцаанд ахиц гарах чухал ач холбогдолтой. 

- Сүндэръяа гэдэг хүн зүрх сэтгэл, итгэл найдвараар үхээд сэхсэн-

-Соёлын солилцоогоор явах хүүхдүүд хэзээ явуулах вэ. Хүүхдүүдээ ямар шалгуураар сонгох вэ?  

-Одоо Солонгост өвлийн олимп болох гэж байгаа болохоор улсын болон хувийн бүх байгууллагуудын хүмүүсийг  нэгтгэсэн арга хэмжээнд оролцуулж байна. Энэ ажил дуусаад хүүхдүүдээ аваад ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр хүүхдүүдээ удахгүй  авч явах байх гэж төлөвлөж байна. Хүүхдүүдээ яг балетийн урлагаар хичээлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдээ сонгоно гэж бодож байна. Мэдээж энэ бүхнийг би дан ганцаараа шийднэ гэж байхгүй. Багш нартайгаа хамтарч сонгоно шалгаруулалт хийнэ. Энэ сонгон шалгаруулалт маш зөв зохион байгуулалттай сонгон шалгаруулалт байх болно. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг балетийн бүх сургууль, сургалтын төвүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж 10 хүүхдээ сонгож авна. ДБЭТ City Ballet театртай хамтарч ажиллах тухай олон жил ярьж байгаа гэсэн. Гэтэл өнөөдөр чи яваад бүтээгээд ирсэн байна гэж манай багш нар хэлсэн. Маш их урам авч. Улам хичээх ёстой гэсэн бодол төрсөн. 

-Сайхан мэдээ байна. Хоёр улсын соёлын харилцаанд маш том гүүр болж байгаад  баяр хүргэе. Энэ мэдээж том ажил хэрэг болох нь мэдээж. Боловсрол болон Соёлын салбарын хүмүүст хандаж, тусламж дэмжлэг хүссэн үү?

-Мэдээж энэ зөвхөн баллет бүжиглэдэг 10 хүүхдийн асуудал биш, балетийн сургалтын төвтэй Сүндэръяагийн асуудал биш монгол улсын баллетийн урлагийн хөгжил, түвшин хаана байнаа, хаашаа явж байгааг илтгэх зүйл. Мөн сонгодог урлагийн хөгжил ахиц болохуйц зүйл гэж бодож байна. Мэдээж хоёр орны соёлын харилцаанд чухал ач холбогдолтой зүйл. БСШУ-ын сайдад хандсан. Удахгүй уулзаж албан ёсоорх танилцуулна. Энэ хоёр улсын хоорондох албан ёсны ажил хэрэг болохоор илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. 

-Магадгүй Сүнээ багшийн шавь нар Бостон балетийн тайзан дээр гарахыг үгүйсгэхгүй- 

-Балетийн урлагт ингэж сэтгэл, чин зүрхээ зориулж байгаа таны ирээдүйн зорилго томоор харагдаж байгаа болов уу? 

-Тиймээ. Ирээдүйгээ маш томоор харж байна. Мөрөөдөж, хүсч, зорьж байна. Миний эхлүүлсэн энэ ажил монголын балетийн урлагт маш том орон зай эзэлж, дараагийн 10 хүүхэд, магадгүй ирээдүй 100 түүнээс их хүүхдийг соёлын солилцоогоор гаргаж туршлага солилцох боломжтой. Харин Сүндэръяа гэдэг хувь хүний хувьд “Sunee’s Ballet Studio 1” сургалтын төвөө нээгээд хэдэн жил боллоо. Ахиад магагүй “Sunee’s Ballet Studiо 2, 3, 4" гээд төвийн салбараа нээхийг үгүйсгэхгүй. Нээнэ гэсэн бодолтой яваа. Миний нас залуу байна. Бодож, санаж яваад зүйл маш их байна. Магадгүй Сүнээ багшийн шавь нар Бостон балетийн тайзан дээр гарахыг үгүйсгэхгүй. Энэ том мөрөөдөл зорилгынхоо төлөө зүтгэнэ, зүтгэж байна. 

-Гэр бүлийн гишүүд тань таныг урлагийн замыг сонгоход дургүй, дэмждэггүй гэж ярьж байсан. Ийм том амжилт гаргаад, ажил хэрэг болгоод явж байгааг хараад бахархаж байгаа болов уу? 

-Манай гэр бүлийг гишүүд бүгд эрхзүйч мэргэжилтэй. Сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Хамгийн сэтгэл хөдлөлтэй дэврүү нь нь би. Ээж, эгч, дүү нар минь надад баяр хүргэж. Бахархаж байгаагаа хэлсэн. Харин аав минь надтай ярьж баяр хүргээгүй л байна. Би сэтгэл дотроо битүүхэн аавыгаа баяр хүргээсэй гэж хүлээж байна./ инээв/. Гэхдээ намайг ойлгодог нь сүүлийн үед ажиглагдах болсон. 

-Зорилготой, чин хүсэлтэй хүнтэй ярилцахад сайхан байлаа.  Монголын балетийн урлагт тодоор бичигдэж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

-Баярлалаа. Хэдий миний нас бага, залуу байгаа  ч гэсэн балетийн урлагт ороод багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Цаашдаа ч тууштай явж чин хүсэл зорилго, мөрөөдлийнхөө төлөө тэмцэнэ. Энд дашрамд би нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна.

Сонгодог урлаг гэдэг бол маш агуу зүйл. Энэ зүйлийг хөгжүүлэхийг тулд монгол улс бодлогоор дэмжээсэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл аливаа улсын төрийн тэргүүн нарын чөлөөт уулзалт болоход соёл урлагийн арга хэмжээнд оролцоно гэхэээр хошин шог үздэггүй. Сонгодог урлаг үздэг. Тиймээс сонгодог урлагийг хамтдаа хөгжүүлье гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Анхааруулга
Улс төр урлагийнхны нэрийг гутааж байгаа 91оны хонь жилтэй сүндэряа нь улс монголын дэгүүрт ордог мөнгө угаадаг хэсэг бүлэг хүмүүстэй явалдаж холбоотой болсон ба өөрлүүгээ дайрсан хэн бүхнийг хараалгд
2021/07/17 202.55.188.105
Zochin
Балетчин гэж бичнэ. Ямар их алдаа вэ?
2020/06/23 103.26.195.59
DR MAXWELL
Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 доллар
2019/09/29 41.203.78.161
А
Монгол хэлний зөв бичгийн дүрэмдээ анхаараачээ. Ярилцлага авч, нийтэлсэн хүн нь мэдээж боловсрол эзэмшсэн мэргэжлийн хүн баймаар. Үг утгын алдаагаа хянаж байя аа
2019/03/27 103.229.178.10