8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэжигтэн цагдаа руу бууджээ

2018-01-22 09:14:00

Өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн замын цагдаагийн алба хаагч эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Замын цагдаагийн алба алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам зугтах гэж оролдож, улмаар цагдаа руу буудсан байна. Гэхдээ цагдаагийн биед ноцтой эрсдэл үүсээгүй бөгөөд хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна.

Сэжиг бүхий этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм байна. Тодруулбал эх сурвалжийн мэдээлж буйгаар уг этгээд өмнө нь хэд хэдэн удаа ял эдлээд суллагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд байгаль хамгаалагчийн биед халдсан хэрэг үйлдээд зугтсан юм байна. Одоо түүнийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Бид дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл