8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ долоо хоногоор сунгажээ

2018-01-22 10:22:06

Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн A/012 тоот тушаалаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Баян-Өлгий аймгийн бүх хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл түр зогсоох тухай шийдвэр гаргасан аж.

Тэгвэл тус аймгийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 95 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийсэн байна. 

Үүний дагуу аймгийн Засаг дарга томуугийн дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад санал хүргүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл