8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод 9 хонож байна

2018-01-22 10:56:01

Булган аймгийн Рашаант сумын Харчулуут багт малын шүлхий өвчний тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан тус аймагт хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар хори цээр тогтоогоод ес хонож байгаа аж. 

Мөн Хүнс хөдөө аж ахуйн газраас шуурхай ажлын хэсэг гарч тус суманд гарсан шүлхий өвчнийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн шүлхий гарсан хэсгүүдэд ажиллаж байсан гэр гуанз болон хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан газруудыг хааж, тус хэсгээр нэвтэрч байгаа автомашинуудыг ариутгах, халдваргүйжүүлэх ажил хийж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment