8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт” дулааны цахилгаан станцын өргөтгөл нээлтээ хийж байна

2018-01-22 10:59:21

 

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлсэн ажлын өнөөдөр нээлтээ байна. “Эрдэнэт” үйлдвэр дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлснээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа 100 хувьд хүрч, Орхон аймгийн ард иргэдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт, ажлын байрны хүрэлцээ хангамж улам сайжрах боломжтой юм байна.

Дулааны цахилгаан станцын шинэчлэлтийн нээлтийн ёслолд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир болон Монголд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны улстөрийн зөвлөх Ли Яанжин нар  оролцож байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл