8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Пүрэвхүү:С.Эрдэнэ, Х.Баттулга нараас мөнгө авсан зүйл байхгүй

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-22 11:27:00

Энэ сарын 13-ны өдөр "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал хийсэн билээ. Уг жагсаал нь тус байгууллагын 6 дахь удаагийн жагсаал бөгөөд утааны эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгүй гэдгийг эсэргүүцэж жагссан юм. Тэгвэл энэхүү жагсаалаас хойш "Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо" ТББ тэргүүн Ц.Пүрэвхүүг шантааж хийж 750 гаруй сая төгрөгийг нэр бүхий хүмүүсээс авсан гэх мэдээлэл гарч эхлэв.  Энэ талаар бид Ц.Пүрэвхүүгээс тодрууллаа.  

-Таныг шантааж хийж 750 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? 

-Миний болон манай байгууллагын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон мэдээ мэдээлэл, нийтлэл нэлээд гарч байна. Энэ удаагийн мэдээлэл арай дэндэж байна. Бид үр хүүхдийнхээ ирээдүйн амьсгалах агаараар шантааж хийж мөнгө авахгүй. С.Эрдэнэ, Х.Баттулга өөр хэн ч билээ тэр хүмүүсээ мөнгө аваагүй. Авахгүй. Тэд энэ хэмжээний мөнгийг хүнд өгөх өгөөмөр хүн биш. Манай байгууллагад шалгалт оруулсан ч болно. Иймэрхүү гүтгэлэг мэдээ анх удаа гарч байгаа зүйл биш.

-Өмнө нь бас зүтгэж, худал мэдээлэл цацаж байсан гэсэн үг үү?

-Утааны эсрэг аав ээжүүд нэгдэж анхын жагсаалаа хийж байхад маш олон талаас элдэв дайралт ирж байсан. Бид тухай бүрт нь чимээгүй л байсан. Яагаад гэвэл бид хэн нэгнэээс мөнгө авсан зүйл огт байхгүй учраас тэр. 

-Ахиад иймэрхүү дайралт, нэр төрд хардах зүйл гарахыг үгүйсгэхгүй юм байна. Хариу ямар арга хэмжээ авах вэ?

-Бид тийм ч удаан дуугуй доромжлуулаад суухгүй. Шаардлагатай гэвэл шалгуулж нэр төрөө сэргээлгэх болно. 

Д.Нэргүй  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
асу
Егех нь бол егдегийн юмаа. сагсан бембегийн холбоонд егч л байсан еерсдед нь нэг их суртэй ашигтай биш байхад.
2018/01/23 202.9.40.174
Зочин
Сайхан шааж бна энэ сэтгүүлч. Бас зэвүүн хүүхэн дээ
2018/01/22 112.72.11.113
иргэн
Мөнхбаясгалан, Уянга, Баасан, цэнхэр үст Цэрэн, америкийн Оюунгэрэл одоо энэ хүүхэн гээд нэг талыг барьж Монголыг шуугуулдаг хэдэн хүн байнаа байна. Хүүхнүүд минь намбатай байгаасайдаа.
2018/01/22 66.181.186.197
Зочин
Тэр эргүү Уянга Мөнхбаясгалан эд нартай энэ бүсгүйг харьцуулах хэрэггүй. Тэднээс чинь хол илүү бүсгүй гэж боддог. Таны миний өмнөөс эрх баригчидтай амьсгалах агаарын чинь төлөө тэмцэж бн.
2018/01/22 66.181.161.109
h
bas neg uyanga, munkhbayasgalan 2 iin orooson dugui garaad irchjee, Chi zugeer l setguulchee hiigeed yvj baival barav zugeer, heden mulguu garuudiig negtgsen bolood toriin bus baiguulaad, tsaana n chi
2018/01/22 27.123.214.104
утаа
хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла манай монголчууд яаасан их хүн чанар муутай болж бнаа
2018/01/22 202.70.33.242
найз
дэлхийгээс зайл гээд хаяг зураггүй нэг муу баасын бөгс долоогч л фб-ээр тийм юм тараасан байна лээ,тэр нөхрийг олж түмэнд зарлаарай дүү охин амжилт
2018/01/22 202.179.25.211
Монгол хүү
Өгөөмөр үгүйдээ биш улс төр хийхэд энэнээс ч их мөнгө зарж гаршсан хүмүүс
2018/01/22 66.181.160.2
Зочин
25 саяаар эхийгээ муулах хүүхэн
2018/01/22 147.75.208.172