8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй. Би асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр явна

2018-01-22 13:09:00

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлын Улсын дээд шүүхээр хэлэлцсэн. Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Улсын дээд шүүхийн хуралдаанаар таныг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд татгалзсан билээ. МАХН таныг намаасаа хөөсөн. Тэгэхээр та сул гишүүн болж байна уу. Аль нэгэн намд элсье гэсэн бодол байна уу?

-МАХН намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрвээ МАХН УИХ-д суудалгүй бол УИХ-ын гишүүнд өгөх ёстой 10 сая төгрөг болон санал өгсөн иргэдийн тоогоор бодоод 114 сая төгрөгийг авах ёсгүй. МАХН суудалтай, суудалгүй гэх маргаантай асуудал шийдэгдтэл төрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах ёсгүй шүү гэсэн бичгийг Сангийн яаманд би хүргүүлсэн. Гэтэл Сангийн яам тус мөнгийг МАХН-д шилжүүлж өгсөн байна лээ. Тэгэхээр мөнгийг нь авах болохоор суудалтай болгоод бусад үед нь суудалгүй гэж болохгүй. Уг нь МАХН-ын нэр бариад буй хэсэг нөхөд надад энэ хоёр жилийн 20 сая төгрөг өгөх ёстой. Би тэр мөнгөөр Орхон аймгийнхаа иргэдэд гурил, будаа, нүүрс эсвэл гэр авч өгөөд санхүүгийн тайлангаа аудитад өгөх үүрэгтэй юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийг би бичгээр авна. Улсын дээд шүүхээс ирүүлэх бичигт биднийг тодорхой бичиг баримтыг дутуу ирүүлсэн гэдгийг тусгаж магадгүй.

Магадгүй хуучин Ерөнхийлөгч нарын хатаас, захиасаар хууль бус байдлаар МАХН-ын эрхэнд халдсан байвал захиргааны шүүхэд хандана. Учир нь Улсын бүртгэлийн тухай хуулинд “компани, ТББ-ыг улсын бүртгэлийн алба, улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэнэ” гээд заасан байгаа. Мөн бүртгэлийн үйл явцтай холбоотой маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй. Бадарчин баярлах болоогүй. Би асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр явна.

-МАХН-ынхан таныг гэмт хэрэгт холбоотой гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-МАХН-д орж, гарах нь хувь хүнд үндсэн хуулиар олгогдсон эрх. Түүнээс хэн нэгэн хөөдөггүй юм. Хувь хүн үзэл бодлоо илэрхийлээд л явна. МАХН-ынхан намайг гэмт хэрэгтэн гэж олон нийтийн өмнө зарласан. Би гэмт хэрэгтэн биш. Шүүхээр тогтоогоогүй бол хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж зарлах ёсгүй. Харин МАХН-ын намын дарга болон дэд дарга Ц.Оюунбаатартай холбоотой хэргүүд прокурор болон шүүхийн шатанд очиход бэлэн болчихсон байгаа. Хэрвээ прокурор тэдгээртэй холбоотой хэргээ шүүх рүү шилжүүлэхгүй юм бол цагаатгах ёстой гэж би үзэж байгаа. Уг нь 14 хоногийн хугацаанд цагаатгах ёстой байдаг. Гэтэл 14 сар өнгөрхөд аль нэгэн байдлаар шийдэхгүй л байсаар байна. Эдгээр хэргийг аль нэг талд нь шилжүүлэх шаардлагыг өгнө

.МАХН байргүй. Учир нь нэр бүхий бизнесмэн МАХН-ыг ашгийн бус байгууллага гэж үзээд 500 мянган долларынхаа байрыг өгсөн юм. Гэтэл тэр байрыг хувийн компанийн нэр дээр шилжүүлээд МАХН-ыг өндөр түрээсээр байрлуулсан. Хэрвээ эзэн нь энэ байрыг компанид өгсөн бол 500 мянган доллар бус 1.5 сая доллараар зарах байсан, гэтэл нам гэж хэлээд намайг залилсан байна.

Тиймээс би мөнгөө авъя эсвэл байраа авъя  гэдэг маргаан явж байгаа.Тун удахгүй МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын шүүх хурал болно. Тэр хүн ялаа хөнгөрүүлэх ёстой. Энэ бол тэр хүний эрх. Ялаас хөнгөрүүлэх хамгийн гол нөхцөл нь хохирлоо барагдуулах юм. 40 мянган долларыг аваагүй учраас тэр мөнгийг төлөх ёсгүй гэж Г.Шийлэгдамба өөрөө ярьдаг. 40 мянган долларыг Н.Энхбаяр гуай төлөх ёстой. Хэрвээ тэгвэл Г.Шийлэгдамбын ялыг хөнгөрүүлэхэд тус болно. Ц. Оюунбаатар төрсөн хүүгийнхээ нэр дээр “Тэмээн поло” гэдэг ТББ байгуулсан байдаг. Ингээд 150 сая орчим төгрөг шилжүүлсэн асуудал АТГ-д шалгагдаж байгаа. Энэ хүмүүс буруугүй гэж үзвэл цагаатгах ёстой. Мөнхийн шалгаж болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хуулийн байгууллагын шалгалт хугацаатай байх ёстой. МАХН-ын нарийн бичгийн дарга Ангараг гэдэг хүн залилан мэхэлсэн хэргээр шалгагдаж байгаа. МАХН-ын хэд, хэдэн хүн гадаадад оргон зайлсан байна. МАХН-д шинэчлэл хийе. МАХН-ын удирдлагууд ард түмний төлөө явахгүй. Явах байсан юм бол Тавантолгойгоо ард түмэндээ өгөхгүй яасан юм. Оюутолгойн гэрээгээ иргэдэд ашигтайгаар хийхгүй яасан юм. Тэр үед хаан шиг эрх мэдэлтэй байсан.

2012-2016 оны Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Оюутолгойн 150 сая долларын татварын асуудлыг илчлээд олон нийтэд гаргах гэхэд учир битүүлгээр нуун дарагдуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэргээс бултаж хоргоддог газар нь МАХН биш. Би өөрөө намын дарга болоогүй. Намайг МАХН-ын эгэл, жирүүн гишүүд намын дарга болгосон.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Eruul bish
Shar hadnii emneleg ruu yavj onshoo togtoolgo eruul bish yamar amitan eniig ingeed oriroogood bdag bna hurelsuh um bol 2 laa eruul bish 2020 ond terchigeeree alga bno neg ni namtaigaa ene maanag...
2018/01/22 202.9.43.4
Цнд
Угаадсыг нь ахиухан долоолгоод уяагий нь уртасгаад өгвөл хөөрхөн цор цор гээд хуцаж сурах бололтой гөлөг бн шүү
2018/01/22 66.181.160.121
Хххх
Ингээд эмчилгээгүй явуулаад байх зүгээрүү?
2018/01/22 66.181.191.117
zail Baasanhyy chi yamar yos syrtahyyngyi hyn be?....
ene muu eger zarait zailaach ee!!!namiin ner byzarlasan har gichii chini!ikhe hyraliig taraah heregtei ene metiin tenegyydeer dyyrchee!!
2018/01/22 148.60.92.227
Зочин
Баасанхүү минь ээ! Чи ийм баас,шээс өтгөнтэйгээ адилхан тэнэг муухай юм ярьж,унаж доройтсон нэр хүндээ ингэж унагах хэрэг байгаа юх уу? Одоо зүгээр мөрөөрөө явл даа.
2018/01/22 49.0.219.168
иргэн
ичихээ байчихсан сармагчин
2018/01/22 202.21.115.82
Shiren nyyr
Ichih nyyrgyi bolchihson xyniig shiren nyyr gedeg,Xanilj yavsan noxoroo xutgslahiig TYGJIDEX gej nerledeg ium sh dee,
2018/01/22 27.123.212.142
Ss
Hristiin shees solongosdoo ochij huts
2018/01/22 2.134.37.113