8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Батсайхан: БНХАУ Шанхай хот руу 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн

2018-01-22 13:43:43

Одоогоос хэдэн сарын өмнө Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон талаарх мэдээ шуугиан тарьж байсан. Орон нутгийн хөрөнгөөр албан хэрэгцээндээ тус автомашиныг өнгөрсөн оны долдугаар сард худалдан авсан шинэхэн машинтайгаа явж байгаад осолдсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл өнөөдөр Архангай аймгийн засаг дарга Ц. Мөнхнасангийн хууль бус үйлдлийн талаар тус аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тус аймгийн Засаг дарга болсоноосоо хойш төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр ажлаас халж, төрийн ажлыг цалгардуулж байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл хийлээ. 

-Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн

-Манай Засаг дарга өнөөдрийг хүртэл ажил хийлгүй, хүн халах л ажил хийж байна.  Төрийн мөнгөөр зугаалдаг, өөрсдөдөө ашигтай ажилладаг. Би хууль бусаар ажлаас халагдаад жил гаруй хугацаанд хууль шүүхийн байгууллагаар явж байна. Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хамгийн сүүлд ерөнхий шүүгчийн шийдвэрээр хууль бусаар ажлаас халагдсан учраас ажилд нь буцааж томил гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилд маань эргүүлж томилоогүй. Өнөөдөр би үндэслэлгүй халагдсан тэтгэмжээ авах гэхээр өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд Ц.Мөнхнасан дарга хандсан байгаа. Би ажилгүй байх хугацааныхаа мөнгийг авах гэхээр өгөхгүй байна. Энэ хугацаанд миний амьдрал хэцүү байна. Би гурван нялх хүүхдээ яаж тэжээх вэ.  Мөн  цалингийн зээлээ ч төлж чадахгүй байдал хүрчхээд байна.  Би үндэслэлгүйгээр халагдсанаас хойш нийтдээ 1,8 жил шүүх цагдаагаар өргөдөл өгөөд явж байна. Шүүхээс энэ хүний ажилгүй байх хугацааны тэтгэмжийг олго гэсэн шийдвэр гаргасан байхад Ц.Мөнхнасан өгөхгүй гээд Давж заалдах шатны шүүхэд хандсан хэмээн хэллээ. 

Харин Архангай аймгийн “Иргэдийн оролцоо тогтвортой амьдрал” ТББ төлөөлөгч н. Батсайхан хэлэхдээ "Энэ хүн сонгуулийн маргаашаас нь төрийн албан хаагчдыг халж эхэлсэн. Тэдгээр хүмүүс шүүхэд хандаад шийдвэр гарахаар тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хамгийн сүүлд БНХАУ Шанхай хотод 39 хүн улсын зардлаар аялаад ирсэн. Тэгэхэд ард нь аймгийн хүмүүс ажилгүй ядуу өлсөж үхэж байна. Мөн манай аймагт энэ хотын утаа очсон. Маш их утаатай байна.  Энэ Мөнхнасан гэх хүний буруутай үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бууд
Бууд
2018/01/23 66.181.161.42
bat
Өмнөх 4 жилд АН-ын нөхдүүд хала сэлгээг хаа сайгүй хийсэн дээ.Чадвартай хүнийг хүртэл халж боловсролгүй хүн тавьж л байсан.Өөрсдө түүхэнд байхгүй зүйл эхлүлчхээд өмнөх Засаг дарга нь зааж өгсөн байхөө
2018/01/22 103.242.47.74