8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгджээ

2018-01-22 16:50:39

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод 13 хүн гэмтэж, орон нутагт 1 хүний амь нас хохирсон нөхцөл байдалтай байна. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд дээрх ослын 90 орчим хувь нь жолоочдын буруутай үйлдлийн улмаас гарсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл