8o
Улаанбаатар хот
mobile menu

М.МӨНХШҮР: Хилээр их хэмжээний алт оруулж ирсэн хоёр иргэнийг шалгаж байгаа

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-01-23 08:40:00

Япон улсаас ихээхэн хэмжээний алт оруулж ирсэн гэх хэрэгт монгол залуус холбогдсон хэрэг оны өмнөхөн гарсан билээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар эх сурвалж онцолсон юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодрууллаа. 

-Хилээр их хэмжээний аль орж ирсэн гэсэн мэдээлэл оны өмнөхөн мэдээлэл гараад байсан. Хэргийг шалгах үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах, хулгайн гэмт хэргийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж байна. Одоогоор хэрэгт холбогдон эжиглэгдэж байгаа хүмүүсийг шалгаж байгаа. 

-Хэрэг монгол улсын иргэд холбогдсон гэсэн. Хэдээс хэдэн насны хүмүүс вэ?

-Хэрэгт холбогдуулан Б, Н нарыг холбогдуулан шалгаж байна. Энэ хүмүүс япон улс руу ажил хийнэ гэж гарсан иргэд байгаа. 

-Хэрэгт холбогдсон этгээдүүдэд ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ?

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн 17.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжсэн.  17.1 дүгээр зүйл.Хулгайлах. 1. хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулах хуулийн заалттай. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Манай эрх мэдэлтнүүд хилээр Монгол банкинд байсан 4.4 тонн алтыг аваад гарчихсан юм гэсэн. Тэр нь ирэх хугацаа нь болохоор орж ирж байгаа юм байлгүй дээ. Энэ хэрэг бүрэн шалгагдаагүй,
2018/01/25 66.181.179.134
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/23 27.123.214.103