8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гарам: Баянзүрх дүүргийн газрын албаны дарга авлига авч байгаад газар дээрээ баригдсан

2018-01-23 09:08:00

Өчигдөр Соёлын төв өргөөнд “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо. Тус хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцсон. Мөн газрын маргаантай байсан иргэд оролцлоо. Ингээд газрын маргаантай байгаа зарим иргэдийн байр суурийг хүргэж байна.

Гачуурт тосгоны иргэн Л.Гарам

Манай Гачууртад борчууд жалга дов уулаар, урлаг соёлын одод, улс төрчид нь тасархай тансаг амьдарч байна. Манай тэнд газрын албаны ажилчид “женж” болсон. Газрын албаныхан нийлж газар  зардаг болсон.  Өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Гачууртын Улиастайн амны Их цуурай гэдэг газар авлига авч байгаад газар дээрээ баригдаж байсан. Тэр хүний дор ажиллаж байсан ажилчид цэрэг шиг ажиллаж байна. 2008 оноос хойш би одоо амьдарч байгаа газраа тохижуулаад амьдарч байтал 2014 онд нэг хүн эзэмшилийн гэрчилгээ бариад “миний газар” гээд л хүрээд ирсэн. Тэгээд шүүхээр явахаар цаасны хэмжээгээр шийддэг. Ер нь газрын наймаа ингэж л явдаг.

Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэн С.Оюунчимэг

Би энэ хороонд 10 гаруй жил амьдарч байна. Манай амьдарч байгаа газар хоёр айлын газар. Нэг гэрчилгээ нь гараагүй. Захирамжтай мөртлөө гэрчилгээ нь гараагүй. Гэрчилгээгээ авахын төлөө 13 жил хөөцөлдөж байна. Би эхээс тавуулаа. Хамаатан саднаараа нийлээд хоёр айлын газар авсан юм. Нэг газрынхаа гэрчилгээг авсан байхад гэнэт л танай газар Ө Юу Си Жи ХХК-ын газартай давхацсан гэсэн юм гараад ирсэн. Гэтэл манайх тус компаниас өмнө тус газрыг эзэмшээд 10 гаруй жил болж байна. Ө Юу Си Жи ХХК-ын компанын авсан газартай давхацсан гэдэг шалтгаанаар манай тэнд 20 гаруй айл гэрчилгээгээ аваагүй байна. Ө Юу Си Жи ХХК компани болохоор нийслэлийн захирамжтай. Олон жил хөөцөлдөж тус газрыг авсан компани юм байна лээ. Хамгийн гол нь дүүргийн газрын алба  хүмүүст давхацсан газар олгосон нь асуудал үүсгээд байгаа юм.

Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэн Л.Дорж

Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 11 хороонд амьдарч байна. Манайх тус газар хашаагаа бариад амбаар, үхрийн байр бариад өдийг хүрч байна. Газрынхаа гэрчилгээг авах гэсэн чинь Ө Юу Си Жи ХХК-тай давхцалтай гэж гарч  ирсэн. Шүүхээр өргөдөл гаргаад хөөцөлдөхөд манай газрыг давхацаагүй газрыг олго гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээ аваад  газрын албан дээр очихоор дүүрэг дээр оч, дүүрэг дээр очихоор нийслэл дээр оч гэдэг. Ингээд гэрчилгээг гаргаж өгдөггүй. Нэгэнт шүүхийн шийдвэртэй байхад яагаад газрыг олгодоггүй юм бэ?. Би дотроо бодсон санаагаа хэлж байна. Би 80 гарсан хөгшин хүн. Энэ хөгшин маргааш юм уу нөгөөдөр үхэхээр газрыг нь авна гэсэн бодолтой байна уу. Ингэж бодоод би газрын албанд гомдоод байгаа юм. Нийслэлийн газрын албаны дарга Болорчулуун дарга дээр дөрвөн удаа очсон. Асуудал шийдэгдээгүй. Би энэ газар хөгшинтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Манай хөгшин аваарт ороод суумгай болчихсон байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл дээр манай хүү ээжийгээ үүрээд орж уулзсан. Тухайн үед Э.Бат-Үүл газрыг гэрчилгээг нь олгоно гэж хэлж байсан. Гэтэл өгөөгүй. Тэгээд манай хүн 2014 онд газрын гэрчилгээгээ авч чадаагүй нас барсан. Одоо би 84 настай ганцаараа амьдарч байна. Үхэхээсээ өмнө амьдарч байгаа тохижуулсан газраа өөрийн болгож авах гэсэн юм.

Баянзүрх дүүргийн 21 хороо Ж.Тунгалаг: Хагас хашаагаа өөрийн болгох гэж 10 гаруй жил хөөцөлдөж байна

Баянзүрх дүүргийн 21 хороонд амьдардаг. 2004 онд задгай талбайд буусан. Хагас хашаагаа өөрийн болгох гэж 10 гаруй жил хөөцөлдөж байна. Амьдралын эрхээр өрх толгойлсон эмэгтэй. Нэг засаг дарга гарахаар шинэ кадастар хийлгэдэг. Шинээр кадастарын зураг авахуулаад очихоор “Танайх сэлбийн голын үерийн усны аманд байрладаг юм байна. Газар олгохгүй гэдэг. Хүн ёсоор харьцах хүн алга. 2004 онд манай задгай газар бууж байсан бол өнөөдөр битүү айл болсон. Манайхаас гадна өчнөөн айл өрх газрынхаа гэрчилгээг авч чадахгүй байна. Бид нар төр засгаас гурил будаа гуйгаагүй. Газраа л өмчилж авах гэсэн юм. Нэг нам гарахаар танай хэсгийн газрыг янзалж өгнө гээд л сонгуулиар амладаг. Гэтэл өнөөдрийг хүртэл аль ч нам  манай газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

Чингэлтэй дүүргийн 17 хорооны иргэн Д.Энхтөр

Би газрынхаа эзэмшлийн эрхийн бичгийг алга болгочихсон юм. Таны бичиг хугацаа дууссан байна. Ирэх тавдугаар сарын 20-нд ир гэж хэлсэн. Энэ хугацааг хүлээх хэцүү байна. Гэрчилгээгээ гээсэн хүн ахиад яг газар  авч байгаа хүн шиг бичиг баримт бүрдүүлж авах юм байна. Энэ шийдвэрийг болиулах хэрэгтэй. 21-р зуун гараад 20 гаруй жил болж байхад нөгөө цахим хэлбэр маань яасан бэ. Газрын албыг цахим хэлбэр рүү шилжүүлэх хэрэгтэй. Эзэмшиж байгаа нь тодорхой учраас гэрчилгээг нь гаргаад өгчих л хэрэгтэй байна. Энэ хүнд сурталаа болих хэрэгтэй.

СХД-ийн 5 хорооны иргэн З.Сарантуяа: Түрээсийн мөнгө өгч чадахгүй байгаа компани барилга барьж чадах уу

СХД-ийн 5 хорооны 22 айл газраа чөлөөлж өгөөд 5 жил болж байна. Жи ди ХХК-тай гэрээ байгуулаад хашаа гэр бүх юм аа өгсөн.22 айлын 180  хүн айлаар явж, үхэх нь үхээд өвдөх нь өвдөж байна. Тус компанийнхан мөнгө зээл нь гээд л явсан чимээгүй байна. Зун бол айлын амбаар, зуслан гээд амь хорогддог өвөл болохоор байр түрээслэхээс өөр ямар ч арга байхгүй байна. Эхний хэдэн жил байр түрээслэх мөнгө өгөөд байсан.Сүүлийн нэг жил мөнгө өгөөгүй. Бидэнд түрээсийн мөнгө өгч чадахгүй байгаа компани барилга барьж чадах уу. Утаагүй, цэвэрхэн орчинд амьдрах гэж газраа суллаж өгсөн. Миний чөлөөлж өгсөн газарт гурван том байшин байсан. Тухайн үед би үнэлэхдээ 300 сая төгрөгөөр үнэлсэн. Гэхдээ би тухайн компанид үнэрхэхгүй өгсөн. Тухайн үед  нийслэлтэй гурвалсан гэрээ хийсэн болохоор итгэсэн.  Гэтэл өнөөдөр бид айлаар толгой хорогдоод явж байна. Манай чөлөөлж өгсөн газарт дөрвөн айл байдаг байсан. Өнөөдөр өсөж үржээд олон боллоо. Өөрийн гэсэн эзэмшилийн газаргүй олон жил айлаар хоног төөрүүлж явна. 

СХД-ийн 5 хороо Л.Банди

Эмээ нь байртай болох гээд газраа чөлөөлж өгөөд 5 жил болж байна. Таван жилийн хугацаанд айлаар тэнүүчилж амьдарлаа. Нас 80 хүрлээ. Айлын хажуу өрөө түрээслэж байна. Энэ намар нисэхэд байранд оруулна гээд худлаа хэлсэн. Жи Ди ХХК-тай гэрээ байгуулаад газраа чөлөөлж өгсөн. Өнөөдрийг хүртэл байр бариагүй айлаар толгой хорогдож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Малнуудаа
Газрыг нь өгөөч
2018/01/23 27.123.212.135
Луйварчидааа
Эвий минь хөгштн хзнд өгөбч
2018/01/23 27.123.212.135
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/23 27.123.214.103
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/970640
2018/01/23 27.123.214.103
хаха
aрдын намын хулгайчдыг сонгосон та нарын хохи чин тэрдээ хааха
2018/01/23 202.179.31.30
Ард
Харж хандах хүнгүй хүмүүсийн газрыг булааж өоаа нь тэр. Хөгшин хүнд өгөөч шазрыг нь дээрэмчид
2018/01/23 66.181.190.76