8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

2018-01-23 09:34:00

Дэлхийн хүн бүрийн хүсэн тэмүүлдэг эв нэгдэл энх тайван, нэг дэлхий нэг хувь заяаг илэрхийлж билэгддэг олимпийн наадам тун удахгүй эхлэх гэж буйг дэлхийн нийтээрээ догдлон хүлээж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын 09-нд нээлтээ хийх өвлийн олимпийн бамбар түүчээлэх ёслолд “Алтан Жолоо Групп”-ийн ерөнхийлөгч В.Энхбаатар албан ёсоор оролцлоо. Олимпийн цэнгэлдэхийг зорьж яваа бамбарыг Өмнөд Солонгосын спорт, урлагийн алдартнууд, робот хүртэл дамжуулсан нь өмнөх олимпийн түүхэнд байгаагүй содон тохиолдол болж байна “Пёнчан 2018” өвлийн олимпийн бамбарыг арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Грекээс аялалд гаргасан бөгөөд Инчоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очсоноор үргэжилсэн.

Олимпийн бамбарын аялал БНСУ-ын хотуудаар дамжин аялсаар хоёрдугаар сарын 09-ний өдөр олимпийн тосгонд очих юм. Aзи тивээс төлөөлөн бамбарыг түүчээлсэн хоёр хүний нэг нь “Алтан Жолоо Групп”-ийн ерөнхийлөгч В.Энхбаатар байсан бөгөөд Монгол улсаа төлөөлөн албан ёсоор оролцсонд баяр хүргэж, oролцох тамирчиддаа, Монголын ард түмэндээ амжилт, аз жаргал, эв нэгдлийг хүсэн eрөөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл