8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: 19 зорчигчтой автобус гулгаж замын хажуу руу хазайж зогсчээ

2018-01-23 12:47:00

Зам тээврийн ноцтой осол гарчээ.  Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр Багахангай дүүргийн нутаг Хоолтын даваа орчим цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдан улмаас Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж байсан 19 зорчигчтой зорчигч тээврийн автобус гулгаж замын хажуу руу хазайж зогссон байна. Уг ослыг талаарх дуудлага Замын цагдаагийн хэсгээс Онцгой байдлын алба, Нийслэлийн тээврийн газарт оройн 22 цаг 30 минутын орчимд ирсэн аж. Дуудалагын дагуу онцгой байдлын бүрэлдэхүүн болон Хот хоорондын тээврийн нөөц автобус тухайн газарт очин зорчигчдыг нөөц автобусанд суулган Улаанбаатар хотод хүргэн ирсэн байна. Осол болох үед тус автобусны шатахуун дууссан байжээ.

 Иймд жолооч, тээвэрчид холын замд хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох мөн шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, дулаан хувцаслах зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхааруулж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл