8o
Улаанбаатар хот
mobile menu

Насны хишигт хамрагдахыг хүсвэл ирэх сарын 1-нээс өмнө бүртгүүлнэ

2018-01-23 17:05:00

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу 65-аас дээш настай ахмадуудад олгодог Насны хишгийг цагаан сараас өмнө олгохоор болоод байгаа. Насны хишиг олгох журмын дагуу  дээрхи насны ахмадуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон юм.

Уг журамд заасны дагуу насны хишгээ авах ахмадуудын хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ. Ахмадууд харьяа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандах юм байна. Мөн өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах боломжтой ажээ. Хэрвээ шинээр хамрагдаж байгаа бол ирэх сарын нэгнээс өмнө бүртгүүлэх шаардлагатай гэж НХХЯ-наас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл