8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймгийн малчид өвсний нөөцгүй болжээ

2018-01-23 17:30:00

Булган аймгийн зүүн болон төвийн нутгаар ойрын өдрүүдэд цас ахиу унаж, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хангал зэрэг есөн сум зудтай, Тэшиг, Сэлэнгийн зарим нутгаар зудархуу байгаа мэдээллийг албаныхан өгч байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр, цас орсон даруйд салхилсны улмаас хөр, хунгар үүсч мал бэлчээрлэх боломжгүй байдалд хүрч, малчид нөөцөлсөн өвснийхөө дийлэнх буюу 80 гаруй хувийг бараад байгаа аж.

Тухайлбал Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн сумын нөөцөд 100-150 тонн өвс бэлтгэсэнийг зарцуулж дуусжээ. Аймгийн Онцгой байдлын газраас дээрх сумдын заримд нөөцийн өвсийг бэлэн мөнгөөр дахин худалдан авч малчдад өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл