8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдаа болно

2018-01-23 17:55:00

Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье – Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд 30 гаруй иргэдийн 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдана. Тухайлбал:

Монгол гоёл, шанх, ээмэг, бүс, зүймэл хатгамал
Нэхмэл
Монгол цамц
Сувд, шүрэн урлал
Туузан урлал
Эсгий урлал
Хүнсний бүтээгдэхүүн
Гоо сайхны бүтээгдэхүүн
О ёёдол зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл