8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2018-01-24 08:27:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт болно. Нийт 10 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлэх бол Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдлын талаарх асуудлыг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэлцүүлэх юм байна.

Дэлгэрэнгүй жагсаалтыг дараах хүснэгтээс харж болно.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
1 Аргачлал батлах тухай Г.ЗАНДАНШАТАР
2 Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай Г.ЗАНДАНШАТАР
3 Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Н.ЭНХБОЛД
4 Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн тухай Ч.ХҮРЭЛБААТАР
5 “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай Ч.ХҮРЭЛБААТАР
6 Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай Ч.ХҮРЭЛБААТАР
7 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай Ц.НЯМДОРЖ
8 Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухай Х.БАДЕЛХАН
9 Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ
10 Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР
11 Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Г.ЗАНДАНШАТАР

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл