8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-01-24 08:32:04

09.00

  • 'Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм', 'Тогтвортой хөгжил-Боловсрол' сэдэвт сургуулийн өмнөх боловсролын ажилтнуудаас гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг МҮЭХ-ны хурлын танхимд болно.

  • Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны анхдугаар хурал болно. 

10.00

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг солих тухай, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн Ажлын хэсэг өөрчлөн байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэнэ. 

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаантай. НИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтцийн өөрчлөлт, Шүд, эрүү нүүрний төвийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 
     
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болно. 
     
  • Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газарт Аналитик жин хүлээлгэн өгөх арга хэмжээ Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байранд (Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд талд) болно. Энэхүү аналитик жинг ашигласнаар алтны шинжилгээний үр дүн гарах хугацаа тодорхой хэмжээгээр богиносох болон шинжилгээний үр дүн найдвартай үнэн зөв гарахад нөлөөлөх аж.
     
  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр шүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
     
  • БСШУСЯ-ны энэ сарын 25-27-ний өдрүүдэд болох 'Тогтвортой хөгжил-Дээд боловсрол' үндэсний зөвлөгөөний талаар БСШУСЯ-ны 401 тоотод мэдээлэл хийнэ. БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно.
     
  • ''Цодгор хүү-2018'' шатрын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн нэгдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ. 

11.00

  • НЗДТГ, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран энэ сарын 29-нд 'Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018' бизнес чуулга уулзалт зохион байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  ''The blue sky'' зочид буудлын Топаз танхимд болно. 

12.00

  • “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал ''Монгол ньюс'' мэдээллийн төвд болно. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment