8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсыг “ХАР ЖАГСААЛТ”-аас гаргалаа

2018-01-24 08:39:00

Европын хобоо Монгол Улсыг хар жагсаалтаас гаргажээ. Тодруулбал, Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл өчигдөр хуралдаж "Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт"-аас Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар 2017 оны XII сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээж тус хар жагсаалтаас гарлаа. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээн, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж Монгол Улсын байр суурийг тайлбарлах зэрэг олон арга хэмжээ авчээ. 

Монгол Улсын Засгийн газар хар жагсаалтаас гарах асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч ажилласан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэг ажлуудыг хийжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Unen uu. Itgej ughgui l bna shuu.
2018/01/24 103.10.21.54