8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д ажиллах хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаардахгүй, хүйс заахгүй

2018-01-24 09:35:00

Манай улсын иргэдийн хувьд ирэх 3 дугаар сарын 1-нээс  виз мэдүүлэх боломжтой

АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болсон. Тус мэдээлэл гарсаны дараа  Н2 ангиллын виз олгож эхэллээ, Монголоос 1400 ажилчин авна гэсэн  ташаа мэдээлэл гарч эхэлсэн.

Одоогийн байдлаар Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журам хараахан бэлэн болоогүй байгаа. Нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байгаа аж. Тэгэхээр Монголоос 1400 ажилчин авна гэсэн мэдээлэл ташаа юм. Мөн Н2 ангиллын виз олгож эхлээгүй байгаа юм.

Энэ талаар үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон П.Спелберг хэлсэн мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Тэргүүн консул Жейсон П.Спелберг хэлэхдээ “ Уг визэнд монгол иргэдийг хамруулахаар Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-наас хүсэлт гаргасан нь дэмжлэг болсон. “H-2 виз нь АНУ-д түр хугацаагаар албан ёсны эрхтэйгээр гадны орны иргэдийг ажиллуулах боломж болгодог. Гэхдээ виз нь дотроо H2-A,  H-2B гэсэн ангилалтай. H2-A  виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарна.Н-2А визний тухайд ажиллах хүчний квотын хязгаарлалт байхгүй. Харин Н-2В виз нь хязгаарлалттай. АНУ-ын Конгрессоос жил бүр 66 мянган ажиллах хүчин гадаадаас авахаар тогтоодог. 66 мянган ажиллах хүчнийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс дараа жилийн 9 дүгээр сарын 30-ны хугацаанд хоёр хувааж, хагас жилд 33 мянган хүн авах зарчмаар виз олгодог байна. Энэ жилийн хувьд 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр эхний 33 мянган ажиллах хүчийг авч дууссан. Манай улсын иргэдийн хувьд ирэх 3 дугаар сарын 1-нээс  виз мэдүүлэх боломжтой аж. Н-2А визийг хэдийд ч мэдүүлэх боломжтой.Дээрх хоёр ангиллын виз мэдүүлэгчдэд англи хэлний мэдлэг шаардахгүй бөгөөд хүйс заахгүй” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dalaibaatar
goe yumaa yaaj bvrtgvvleh vee
2018/01/24 27.123.212.140