8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашинтайгаа цасанд сууж, осголтын байдалтай байсныг аварчээ

2018-01-24 10:58:19

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Ногоон толгой” гэдэг газар нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч иргэн Б /52 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/ нар “Портер” загварын ачааны автомашинтай малдаа яваад сураггүй алга болсон байна.

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 15:10  цагт хүлээн авчээ.

Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 80 дугаар ангийн 8  алба хаагч, 2 автомашинтай 1 цаг 42 минут ажиллан Төв аймгийн Баян сумын Сант багийн “Ногоон толгой” гэдэг газраас автомашинтайгаа цасанд сууж, машин дотроо осголтын байдалтай байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч, автомашиныг цаснаас татан гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл