8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтууруулах ундааны худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

2018-01-24 11:13:06

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны III хурлаас нэр бүхий гурван аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох хууль, журам, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэдэг.

Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах явдал ихэссэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж,  гурван аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Цаашид архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй, үйлчилгээний зориулалтгүй орон сууцны зориулалтыг өөрчилсөн газруудад үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, зориулалт өөрчилсөн тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх талаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хнз
Энхбөлдын уэд барилгын хажууд барилгатай залгаад том барилга барьдаг жишиг тогцон.Энэ нь тууний бий болгосон олон муу жишигуудын зөвхөн нэг нь.ингэж залгагдсан олон байшин нудний булай болж хотыг хог
2018/01/24 182.160.32.4
амжилт хүсье
ОРОН сууцны нэг давхарт хуушуур, пирожки хийж зарахыг хориглох болоогүй юм уу? Манай 3 -р хороололын 18 -р байрны 4 - р орцонд пирожки хийж зараад олон жил боллоо. Айлуудаас пирожки үнэртэж байна. Нөг
2018/01/24 122.201.24.52