8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилтийг шалгана

2018-01-24 12:35:00

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдах товгүй байна. Харин гишүүд УИХ-аас батлагдсан хуулийн хэрэгжилтийг явцтай танилцах аж.

Тухайлбал:

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаатай танилцана;

2. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, тус байнгын хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 9, 11-р хорооны зарим газар нутгийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд /Дэнжийн мянга/ газар дээр нь ажиллана.

3. Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 14.00 цагаас Монголын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцана;

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment