8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюу толгой: Визний ангиллаа зөв мэдүүлж авах нь гэрээт компаниудын үүрэг байдаг

2018-01-24 14:05:00

Өчигдөр Оюутолгойд хууль бусаар ажиллаж байсан гадаадын иргэдийг албадан гаргасан талаар мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулсан байна. Уг шалгалтад “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 449 гадаадын иргэн хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэн тус бүрийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргасан.

 Бид энэ талаар Оюу толгой ХХК-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах албаас тодруулахад “Гадаадын иргэн, харъяатын газраас явуулсан үзлэг, шалгалтын хүрээнд Оюу толгойн уурхайн талбарт ажиллаж байсан 40 орчим гэрээт ажилтны бичиг баримтыг шалган, зөв визтэй эсэхийг хянасан. Визний ангиллаа зөв мэдүүлж, авах нь гэрээт компаниудын үүрэг байдаг. ГИХГ-аас визний буруу ангиллаар ирсэн гэрээт ажилтнуудыг Монгол Улсаас гарах шаардлага тавьсан бөгөөд энэ нь олон улсын практикт байдаг хэвийн нөхцөл юм.Оюу толгойд одоогоор 14,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 94 гаруй хувийг монголчууд эзэлж байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл