8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны зээлийн урьдчилгааг бууруулах асуудлыг хэлэлцэнэ

2018-01-24 14:43:51

Ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж, 25 хувь болгох саналыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргалаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэх товтой байна. Ажлын хэсэг урьдчилгааг бууруулахаас гадна зээлийн хүүг бууруулах гарцыг давхар судалж байгаа гэж мэдээллээ. Энэ хүрээнд гэр хорооллоос орон сууцанд нүүн орж байгаа иргэдэд долоон хувиар зээл олгох боломжийг хэлэлцсэн байна. Зээлийн хүү болон урьдчилгаа босгыг бууруулснаар ипотекийн зээлийн эрч нэмэгдэж, зээлд хамрагдах боломжтой иргэдийн тоо өсөх хүлээлттэй байгаа аж. Өнгөрсөн 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан юм. Харин 2018 онд Засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Өөрөөр хэлбэл энэ онд нийт 300 орчим тэрбум төгрөгөөр 4400 гаруй өрхийн хүсэлтийг шийдвэрлэхээр тооцоолжээ. Дашрамд дурьдахад 2017 онд нийслэлийн хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц ашиглалтад оржээ. Тэгэхээр ирэх оны эцэст энэ тоо үнэмлэхүй өсч утааг бууруулах чиглэлээр хийх томоохон ажлын нэг болох бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ өндөр өртөгтэй байруудаар яахав дээ бүр авахгүй байх хэрэгтэй дээ авахаар амьдралын боломж бүрдсэн айл өрх хувь хүн ховор шүү дээ 400 мянган төгрөгний цалинтай иргэд хүсээд чбайр авч чадахгүй шүү
2018/01/25 59.153.87.198
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэйhttp://epmoney.club/9706408
2018/01/24 27.123.214.105