8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ

2018-01-25 08:15:31

61-ийн гармын ойролцоо агуулахад

10:30 цагт Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төсөлд хамрагдсан орон нутгийн малчдад малын тэжээлийн багц хүргүүлэхээр ачааг ачуулан, цувааг гаргаж өгнө.

Мэдээлэл технологийн үндэсний паркын 3 давхарын танхимд

11:00 цагт Иргэд, олон нийтэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох шинэ дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд техник, технологийн дэвшлийг ашиглах нь” нээлттэй үзэсгэлэнг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулна.

Монголбанкинд

11:00 цагт Монголбанк цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

ШУА-ийн их танхимд

14:00 цагт ШУА-ийн Их чуулган болно. 2017 онд хийгдсэн шинэ нээлтүүд болоод судалгааны ажлыг талаар тодруулга, ярилцлага авах сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагууд 98119897 утас руу холбогдож мэдээлэл авна уу.

Сentral tower sky 17 ресторанд

18:30 цагт Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн Манлайллын хөтөлбөрт оролцож буй залуусын санаачилсан "Хүүхэд ба утаа" төслийн хандивын хүлээн авалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment