Технологи улам хөгжиж байгаатай зэрэгцээд, гоо сайхны мэс засал маш их газар авч байгаа. Алдартай урлагийн од бүсгүйчүүдээс эхлээд жирийн нэг эмэгтэй хүртэл хүссэн газраа гоо сайхны мэс засал хийлгэдэг болсон. Охид бүсгүйчүүд гоо сайхны мэс засалд хошуурахдаа батлагаагүй, зөвшөөрөлгүй газар хийлгэсэнээс маш олон эмэгтэйчүүд хохирсон байдаг. Ингээд бид сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг хүргэж байна. Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус эмнэлгээс маш ноцтой зөрчил илэрчээ. Тус эмнэлэгт гоо сайхны мэс засал хийдэг Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, худалдаж, хэрэглэсэн байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийсэн ноцтой зөрчил илэрсэн байна.
Шангрила моллд байрлах тус эмнэлэгт Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, охид бүсгүйчүүдэд гоо сайхны мэс засал хийдэг аж. Хамгийн сүүлд “Үлэмж” клиник гоо сайхны эмнэлэг дээр энэ сарын 20-23-ны өдрүүдэд Япон эмч Койзуми Монголд 3 дахь удаагаа хүрэлцэн ирж, нүд орчмын пластик ажилбаруудыг хийгээд буцсан байна. Гурван сар тутам ирж гоо сайхны хагалгаа хийдэг бөгөөд ирэх дөрөвдүгээр сард ирж хагалгаа хийж аж.
“Үлэмж” гоо сайхны эмнэлэгт арьс гоо заслын чиглэлээр мэсийн болон мэсийн бус аргаар давхраа оёх, хамар өндөрлөх, хамрын үзүүр өргөх, хамрын унжууг засах, унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс засал хийдэг байна.