8o
Улаанбаатар хот
mobile menu

“МИАТ” ТӨХК мэдэгдэл гаргах нь

2016-01-26 10:32:00

“Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд “МИАТ ТӨХК ажилчдаа хууран мэхлэж байна” гэсэн тодотгол бүхий хэвлэлийн бага хурлыг зарлан хийхдээ МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэр хүндийг барин ор үндэсгүй худал мэдээллийг ОНМХ-ээр түгээснийг МИАТ ТӨХК хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Учир нь “ЖиТи Эм Жи Эл” ХХК нь МИАТ ТӨХК-ийн Зоогийн газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж байсан бөгөөд уг түрээсийн гэрээг  цуцласаныг бүх шатны Шүүхийн байгууллага хэлэлцээд цуцласан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Түүнчлэн Б.Пүрэвтогтох захиралтай “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчид цаашид Б.Пүрэвтогтохтой хамтран ажиллах боломжгүй талаараа удаа дараа МИАТ ТӨХК-д хүсэлт гаргаж байсан билээ. Иймд  Б.Пүрэвтогтохын МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэрийг барин тараасан худал цуурхалд залруулга болгох үүднээс Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шийдвэр, “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчдын хүсэлтийг хавсаргав.

 

МИАТ ХК

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment