“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц 48 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор суурилуулах өргөтгөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар жилд 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний жилийн нийт зарцуулалт нь 946.2 сая.квтц бөгөөд үүний зардал 225 тэрбум төгрөг болдог. Харин энэхүү өргөтгөл ашиглалтад орж, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн Дулааны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсанаар улсын нэгдсэн сүлжээнээс худалдаж авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулж, зардал хэмнэнэ. Өөрөөр хэлбэл зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18.3 тэрбум төгрөгийн орлогыг шинээр бий болгох боломжтой. Ингэснээр нийт 36.5 тэрбум төгрөгийн ашиг олно гэж компанийн эдийн засагчид тооцжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд нөхнө.
"Эрдэнэт" үйлдвэрийн дулааны цахилгаан станц жилд 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
2018-01-25 10:23:00