
Ойрын хэдэн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч зарим нутгаар шөнөдөө -39-45 хүрч байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлж байгаа. Өнгөрсөн сарын долооноос энэ сарын 20-ныг хүртэл хугацаанд буюу 45 хоногт осголт хөлдөлтийн шалтгаанаар нийт 94 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан байна. Эдгээр хүмүүсийн 35 нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож, хөлдсөн байжээ.



