8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын буцаан олголтыг 22.800 иргэн өөрсдийн буруугаас авах боломжгүй болжээ

2018-01-25 12:03:14

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2018 оны эхний улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ гэж байгаа.

Нийт 77 тэрбум төгрөгийн буцаалтыг хийх юм байна. Гэвч  653.800 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22.800 иргэний мэдээлэлд НӨАТ-ын ebarimt.mn цахим хаяг дээр зөрчил илэрчээ.

Зөрчил илэрсэн иргэдэд мессеж илгээн алдаагаа засахыг сануулсан ажээ. Тэдгээр иргэдийн зөрчлөө арилгах хуульд заасан хугацаа дууссан тул мэдээллээ залруулаагүй хүмүүс НӨАТ-ын буцаалтаа авах боломжгүй болсон байна.

Энэ долоо хоногийн сүүлээр зөрчлөө залруулж чадсан иргэдийн тоо тодорхой болно. Мөн НӨАТ-ын буцаан олголт дансанд орох хугацаа ч тодорхой болох юм байна.    

Дата баазад бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нэгдүгээр сарын 22-нд Татварын щрөнхий газарт хүргүүлсэн байна. Татварын ерөнхий газар хянаж нягтлаад цааш Сангийн яаманд танилцуулах аж. Ингээд Сангийн яам Төрийн сангаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхлэх юм. Энэ хугацаа нь ирэх хоёрдугаар сарын дундуур байж магадгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Он гарсаар Е баримт ажиллахаа больсон. БАРИМТ БҮРТГЭГДЛЭЭ гэх боловч бичигдэж гарч ирэхээ больсон. ААН -үүд ч Ё БАРИМТ өгөхөө больсон. Энэ утгагүй ТӨРИЙН ЗАЛИЛАНГАА нэг тийш болшох хэрэгтэй. Хариу..
2018/01/26 122.201.22.133
Иргэн
УЛС ИИМ ЗАМААР ИРГЭДИИГ ЗАЛИЛАХАА БОЛИООЧЭЭ.БУЦААН ОЛГОЛТЫГ НЬ ДУУГҮЙ Л ӨГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ТЭР СУГАЛААГАА ХАРИН БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ .ЗАСАГ ТӨР ЗАЛИЛАН ХИИГЭЭД БАЙГАА ХЭРЭГ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ
2018/01/25 202.9.43.29
Novsh
Zugeer luivardaad bgaarai tatvariin eronhii gazar sangiin yamniihan irgediig aahar shaahaar zorchil gej mongiig ni ogohgui arga heregleed
2018/01/25 66.181.161.6
sodnomtserenL@yahoo.com
Он гарсаар Ебаримт.мн цахим хаяг үйлчлэхгүй байгаа. Интернет хаяг буруу,эсвэл нууц дугаар буруу байгна гэж худлаа гараад байгаа юм. Урд өдөр нь зүгээр ажиллаж байсан шүү дээ.Ийм луйвара болих хэрэгтэ
2018/01/25 66.181.179.134
albaker
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэ
2018/01/25 93.65.89.201
иргэн
энэ бол хамгийн дэмий юм байгаан шд,татвар хяналтынхан гэж тэгээд дэмий цалин аваад хувь хүний дэлгүүр л дарамталдаг ажилтангууд юм уу
2018/01/25 202.179.25.129
  • Recent
  • Most Read
  • Most Comment