АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн байна.
- Тодруулбал, Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг,
- БОАЖЯ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэрэг,
- Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг
- Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
- Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай харъяа прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан. Мөн хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 46 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуй нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж, давуу тал бий болгосон байна.