8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.ДАВААСҮРЭН: "Н2" визтэй холбоо ташаа мэдээлэлд автаж иргэд эрсдэлтэй алхам бүү хийгээсэй

2018-01-25 13:34:00

АНУ-д ажиллах хүч гаргах "Н2" виз олгох эхлэхээр болсноос хойш энэ асуудалтай холбоотой маш олон мэдээлэл хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарах болсон. Эдгээр мэдээллийг зарим нь ташаа мэдээлэл гэдгийг албаны хүмүүс сануулж, анхааруулж байна.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Сошиалаар гараад байгаа элдэв ташаа мэдээлэл, зарлалд иргэд маань төөрөлдчих вий,  залилуулчих вий гэж бид их санаа зовж байгаа. Тиймээс ГХЯ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран үнэн зөв, албан ёсны  мэдээллийг дэс дараатай хүргэхээр ажиллаж байна. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны гуравдугдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор уг ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тиймээс  энэ журам тодорхой болмогц олон нийтэд бид албан ёсоор нээлттэйгээр мэдээлэх болно. Тэр болтол иргэд маань эрсдэлтэй алхам бүү хийгээсэй" гэв. 

 Тиймээс иргэд та бүхэн баттай эх сурвалжийн мэдээллээс мэдээлэл авахыг зөвлөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment