8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ

2018-01-25 16:31:00

Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  зарим заалтаар оролцогч талуудад тэгш бус байдал бий болгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим үүргийг шүүхэд ногдуулан хуульчилсан нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж үзэн хүсэлт ирүүлжээ.  Уг хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр болох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment