09.00
- НИТХ-ын ээлжит XIII хуралдаан Хангарьд ордны 14 давхарын Хурлын зааланд болно. НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тайлан, Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын танилцуулга, Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай болон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
- Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн нээлт болно.
09.30
- Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ЦУОШГ-т үргэлжилнэ. 21 аймгийн ЦУОШГ-ын дарга нар оролцоно.
10.00
- ''Тогтвортой хөгжил-Дээд боловсрол'' үндэсний II зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд 09.00 цагт эхэлнэ.
- Монгол цэргийн музей энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэлт, оролцоо, байгуулсан гавьяа, түүхэн сургамжийг улам бүр тодотгох “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэх төслийг боловсруулсан бөгөөд энэхүү төслийг АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас дэмжсэн юм. Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон, тэднээрээ бахархах нэг сайхан үзмэрийн хэсэгтэй болжээ. Энэхүү үзүүллэгийн хэсгийн нээлт маргааш 10 цагаас Монгол цэргийн музейд болно.
10.40
- БНХАУ болон Монгол улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг Тяньжин Бохай биржтэй (Bohai Commodity Exchange) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Лавлах утас:70148779 9179-0101
16.00
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- ийн байранд эрчим хүчний шилдэг инжeнeрүүдийн өдөрлөг болно.