8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэтэд 20 гаруй хүүхэд гар, хөлөө хөлдөөжээ

2018-01-26 09:10:00

Эрдэнэт хотод 20 гаруй хүүхэд хөл, гараа хөлдсөн байдалтайгаар яаралтай түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлсэн байна. байна. Тодруулбал  даваа гаригт сурагчдын амралт дуусч хүүхдүүд хичээл орсон эхэлсэн. Энэ хугацаанд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 20 гаруй хүүхэд гар, хөлөө хүйтэн жаварт хайруулж, зарим нь хөлдөөсөн байдалтай хандсан бөгөөд гурав нь гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дээрх хүүхдүүд орой сургууль тарсны дараа автобус хүлээж байгаад ийнхүү гар, хөлөө хөлдөөсөн нэгдгийг албаныхан онцолжээ. Тус тасагт өдөрт дунджаар 4-5 хүүхэд ийм байдалтай хандаж байгаа аж. Эдгээр хүүхдүүдий 10 гаруй нь өглөө ордог бага ангийнхан байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хүүхдүүдийн хичээл, автобусны маршрут цаг зэргийг ядаж, энэ зэргийн юмыг зохицуулахтайгаа болсон баймаар юм. Даан ч дээ жоохон хүүхдүүдийг хөлдтөл нь гадаа байлгаад байна гэдэг ямар харгис вэ.
2018/01/26 202.9.42.213
Zochin
Bolij hohichino.archaagui novshnuud.
2018/01/26 99.203.14.102