8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧУУЛГАН: Цахим мөнгө, блокчэйн технологитой холбоотой асуулгын хариуг сонсоно

2018-01-26 09:39:26

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, цаашид цахим мөнгө, блокчэйн технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх” талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм байна. Хуралдаан  10 цагаас эхэлнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл