Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд халуун тогоонд хийсэн хоол, цайнд түлэгдэж гэмтэх нь их байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 40-өөс дээш хувийн түлэгдэлтэй байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал хагас жилийн дотор 1800 гаруй хүүхэд галд түлэгдсэнээс гадна халуун хоол цайнд түлэгдэж гэмтжээ. Одоогоор Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 8 хүүхэд тутмын 5 нь халуун тогоонд хийж байсан хоол цайнд түлэгдэн гэмтсэн байна. Зарим тохиолдолд хүүхдийн амь насыг аврах боломжгүй болтлоо халуун хоол цайнд түлэгдсэн байдаг гэж ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийнхан анхааруулж байна.
Хагас жилийн дотор 1800 гаруй хүүхэд түлэгдэж гэмтжээ
2016-01-26 11:57:00