8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Дулмаа: Энэ индэр дээрээс би өөрөө ярихгүй юм бол өөр хэн ярих юм

2018-01-26 11:39:00

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар жил бүр Их чуулганаараа хэлэлцэж дүгнэлт гаргадаг уламжлалтай. Ээлжит Их чуулган өчигдөр болж өнгөрлөө. 
Өнгөрсөн 2017он судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан жил болсон байна.
Инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд:

  •     Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар Шпинел  Li4Ti5O12-ыг  хатуу  төлвийн  урвалын  арга  ашиглан гарган авч, литийн ионы батарейн анод болгон ашиглаж 40 мАц багтаамжтай 3.0-3.6 В-ийн R2032 маркийн зоосон батарей гарган авлаа.
  •    Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, орон нутагтай амжилттай хамтран ажиллаж байгаа аж. Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ тэлж гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн байна хэмээн өнгөрсөн жилийн ажлаа тайлагналаа. 

"Би 10 жилийн дараа гарааныхаа компанийг энэ индэр дээрээс дахин танилцуулах болно"

Сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэлтэй асуудал байгааг Академич А.Дулмаа чуулганы үеэр үг хэлэхдээ дурдав. 
Тодруулбал, Академич А.Дулмаа хэлэхдээ “Би анх академид 1962 оны арванхоёрдугаар сарын 01-нд орсон. Тэрнээс хойш өнөөг хүртэл ажиллаж байна. 1982 оноос хойш би 23-24 нуурыг загасжууллаа. Загасыг жигтэйхэн өсгөсөн. Гэтэл зөвөөр ашиглахгүй зүгээр л замын жийптэй хүмүүс тонн тонноор нь ачаад явчихдаг. Тэгвэл би юуны төлөө энэ хүртэл явсан юм бэ. Бүх захууд загасаар хангагдсан байгаа. Энэ бол Монголын шинжлэх ухааны академийн ажил. Бид үүнийг яагаад ойлгодоггүй юм. Юуны төлөө би арваннэгдүгээр сараас эхлээд нэгдүгээр сарын 5 хүртэл -35-42 градусын хүйтэнд гол дээр байсан юм. Би зургаан ханатай гэрт хотын утаанаас дор утаан дотор амьдарч байна. Яагаад гэвэл тийм хүйтэн байдаг юм. Тэнд түлээ нүүрс төсөвлөсөн юм байхгүй. Гэхдээ би академийн хүн. Академийн нэмэгдэл гэж авдаг. Тэр бүх мөнгөө ажилдаа зарцуулж, зүтгэж байна. Энэ бол Монголын шинжлэх ухааны гавъяа. Энэ индэр дээрээс би өөрөө ярихгүй юм бол өөр хэн ярих юм. Энэ загасны асуудлыг анхаарч өгөөч ээ. Улсаас мөнгө авахгүй ажил хийж болдог юм. Гэхдээ жаахан өлсөнө, ядарна, зүдрэнэ. Би дахиад хэдэн жил болох юм мэдэхгүй. Би 10 жилийн дараа гарааныхаа компанийг энэ индэр дээрээс дахин танилцуулах болно” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagii
Ulger shishee hun bid bugd ene hunees surah zuil ih bna.asar ih tevcheer bas zutgel, setgel
2018/01/29 27.123.212.138
Naiman nuur
Mundag.
2018/01/29 27.123.212.138
сараааа
Хүүхдээ хүмүүжүүлэхээ мартжээ.. тэр үед тийм байсан.....эх хүн шүү дээ....
2018/01/27 202.179.8.60
saraa
tanid amjilt eruul enh,urt udaan naslahiig husen eruue ta mundag shuu mongol taniar baharhanaa
2018/01/26 202.9.41.118
Anhaa
Manai ajil deer jil bur undur uneer zagasaa shahaad yavdag ter ni bid nart daramttai tsalin deerees mungiig ni avdag.
2018/01/26 66.181.185.253
Irgen
Huug n bodohoor ene hunees torson hun monuu gsen haramsah setgel torj bn
2018/01/26 66.181.161.115
харамсаж байна
С. Баяр авлигачин ийм хөдөлмөрч хүний хүү гэхэд итгэхгүй байна.
2018/01/26 66.181.184.162
утаа
хүү баяр нь монголоос их юм идсэн баян хүндээ харин энэ хөгшин монголд их юм хийсэн мундаг эрдэмтэндээ тэгээд тэнцүү болох нь дээ
2018/01/26 202.70.33.242
иргэн
ямар мундаг хүн бэ. Төр засаг ажлыг нь олигтойхон дэмжээд өгөөч дээ. Урт насалж улам ихийг хийгээрэй та. амжилт хүсье
2018/01/26 202.70.37.34
zochin
Iim mundag huneer baharhaj bn estoi uls ornii toloo bodit yum hiij bgaa hundee uls oron jaahan demjeechee horongo mongo gargaach ene huniig saihan orchind bailgah herergtei uneheer baharhmaar yumaa
2018/01/26 202.70.37.230
уншигч
маш их бахархаж байнаа урт насалж удаан жаргаарай монголын бахархалт хүмүүсийн нэг мөнөөс мөн шүү
2018/01/26 202.179.26.0
Жаргал
Дулмаа гуйан тухай тв-гээр хааяа хардаг байсан. Үнэхээр бахархдаг.
2018/01/26 66.181.160.5
Зочин
Эрдэмтэн судлаачидаа анхаарч монгол улс мөнгө зарах хэрэгтэй шдээ шоу энэ тэр юманд 20-100 сая зардаг мөртлөө эрдэмтдээ хаядаг улс яаж хөгждөг юм бэ. Амьдрал бүх насаа зориулсан ийм хүмүүсээ алдаршуул
2018/01/26 66.181.183.178
харамсаж байна
С. Баяр авлигачин ийм хөдөлмөрч хүний хүү гэхэд итгэхгүй байна.
2018/01/26 122.201.24.52
;содном
Эрдэмтэн, тэрдундаа академич хүн. ийм л зүтгэлтэй, хөдөлмөрч, тэвчээртэй, бүтээлч, төр, түмэн олныг цаасаар хууралгүй биетэй бодитой зүйлээр тус болдог гэдгийг харуулсаар яваа хүн бол Дулмаа гуай юм
2018/01/26 202.179.27.72
лхагва
айхавтар хvн юмдаа шу ны бvтээлээ шууд vйлдвэрлэд амьдралд нэврvvлээд бас тvvнийгээ хамгаалаад за мундагаа мундаг гэтэл манай ихэнх эрдэмтэд цаасан дээр ном хуулж биччихээд л цол хамгаалаад л болоо
2018/01/26 202.179.27.83