8o
Улаанбаатар хот
mobile menu

"Архангайн цагаан идээ" үзэсгэлэн болж байна

2018-01-26 15:37:20

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.  Өнөөдөр тус үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.


Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан  цагаан идээ юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Hana zarj.bgan boloo
2018/01/27 150.129.143.108
зочин
Тийм бол бараа нь зарагдахгүй 30 хэмд дараад л зогсож бхаас
2018/01/27 202.9.43.185
bod
amidraltai medee bicheech zahiin unetei adilhan barag iluu uneer zarj baihad hudal zar taraahaa bol
2018/01/26 66.181.160.38
Иргэн
Шонхороос үнэтэй байна лээ өрөм ааруул тос нь бөмбөгөрөөс ч үнэтэй байна лээ
2018/01/26 202.9.43.29