8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Нефть боловсруулах үйлдвэр барих нь үнэн

2018-01-26 16:49:00

ЧУУЛГАН

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын шатахууны үнэ, хомсдолтой холбоотойгоор Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар томилолттой байгаа тул Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дээрх асуудлаар танилцуулга хийлээ. 

Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн. Үүнтэй давхцуулан Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон хүрээнд шатахууны онцгой албан татварыг долоо, аравдугаар сард сэргээсэн нь шатахууны үнэд нөлөөлсөн. Он гарснаас хойш бензиний жижиглэнгийн үнэ өсч, хомсдол үүсэн. Иймд Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ингэснээр шатахууны хангамж хэвийн байдалд орсон.2018 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80-60 хоног, АИ-92 болон АИ-95 – 41 хоног, дизель түлш 38 хоног, онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнийг судлах ажлын хэсгийн дүгнэлтээр жижиглэн борлуулалт хийхдээ шатахуун түгээх станцууд алдагдалд орж байгаа нь тогтоогдсон. Цаашид үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж үзсэн. Иймд авто бензин дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэх шуурхай арга хэмжээг Засгийн газар авлаа. Монгол Улс 2014 онд-1,3 тонн, 2015 онд - 1,2 тонн, 2016 онд - 1,2 тонн, 2017 онд - 1,5 тонн шатахуун импортоор авсан байна. Цаашид түлш жижиглэн худалдааг зах зээлийн үнэтэй уялдуулах, евро-5 шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, газрын тосны үйлдвэр барих ажлыг Засгийн газраас эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд шатахууны нөөц нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Онцгой албан татварын хуулийг тогтоолоор тэглэж болдог юм уу. Тэглэж болдог юм бол энэ шатласан татваруудаа тэглээч. Тэтгэвэрийн зөрүүний асуудлаа тэглээч. Ард түмэн ядуу байхад цалингийн шатласан татвараа тэглээч.  Мөн нефтийн үнийг ОХУ-руу очихоос шатахуун 1000 төгрөг гэж байхад манайхан 500 төгрөгийн ашигтай ажилладаг юм байна шүү дээ. Ядаж 100 төгрөгийн ашиг болж болдоггүй юм уу. Энэ том машинуудаасаа татгалзмаар байна. Мөн үйлдвэр барих нь үнэн үү.

Г.Занданшатар: Үйлдвэр барих нь үнэн үү гэж байна. Үйлдвэр барих нь үнэн. Стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр учраас барьж, ашиглалтад оруулах нь үнэн. Мөн шатахууны үнэ дээр Үнийн зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулж шалгалт хийж 227-275 төгрөгийн алдагдалтай байгаа гэдгийг тогтоосон. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Д.Загджав: Үнийн зөвлөл импортлогчид компанийн төлөөлөлтэй найман удаа уулзсан. Мөн Роснефтийн төлөөллүүдтэй уулзаж цаашид бензин, шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр харилцан санал солилцох болно. Үнийн зөвлөл бол үүргээ сайн гүйцэтгэсэн гэж харж байгаа. Яг өнөөдрийн байдлаар шатахууны үнэ хэвийн хэмжээндээ очсоон.

С.Бямбацогт: Шатахууны импортлогчдын зүгээс дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өссөн учраас удаан хугацаанд үнийг барьж чадахгүй гэдгээ хэлж байсан. Тэгэхээр ганцхан онцгой албан татварыг тэглэлээ гээд шийдэгдэж байгаа асуудал гэж харагдахгүй байна. Цаашид тэгэхээр яах юм бэ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Зарим шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байдал ажиглагдсан. Түүнчлэн хувиараа таксинд явж байгаад хяналт шалгалт хийсэн. Мөн албан ёсны такси үйлчилгээний компаниудад ажиллаж хуучин үнээр явж байгааг тогтоосон. Тиймээс цаашид  ч мөн ердийн тарифаар ажиллах чиг үүргийг өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Дэлхийн зах зээлийн үнийг бид тогтоодоггүй. Үнийн асуудлаар урьдчилан доргиох нь зах зээлд эрэлт нэмэгдүүлж, зохиомол хомсдол бий болгох эрсдэлтэй". 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү өртөг нь 1 тэрбум долларт багтаж байгаа юу. Ямар өртгөөр бүтэх, хэдэн жил барих вэ" гэлээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "ТЭЗҮ нарийвчилсан үндэслэл гуравдугаар сард бэлэн болно. ТЭЗҮ дээр үнийн асуудлыг урьдчилан ярих боломжгүй. Хэрэв бид урьдчилан тооцоо хийгээд мэдэгдчих юм бол үнэ өсөх магадлалтай гэж болгоомжилж байгаа. Усны асуудлаар Сайншанд, Бор хөөвөр зэрэг газрууд усны нөөцтэй гэдгийг тогтоосон" гэлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нефть нэрэх үйлдвэр барина гэж худлаа хуцахаа больцгоо ,өмннө 5 удаа барьсан одоо 6 дахиа барих гэж ульдагаа боль ,новшнуудаа, чадахгүй байж ард түмнийг битгтй хуур , хүүрээ
2018/01/27 66.181.160.103