8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Намайг АТГ-аас шалгаагүй

2018-01-26 16:58:55

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 97 их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн судлаачид гээд 800 гаруй төлөөлөгчид оролцож буй “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр эхлээд байна. Энэхүү зөвлөгөө нь 10 жилийн дараа болж байгаагаараа онцлогтой бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа үг хэлж, илтгэл тавьсан. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа. 


-Та  “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” үндэсний зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Нэг талаасаа манай улсад дээд боловсролын бодлого нь нийгмийн чиглүүлж авч явах сэхээтнүүдийг бэлтгэж байгаа ч нөгөө талдаа тэд хөдөлмөрийн зах ажлын байраар хангагдаж чадахгүй байна. Дээд сургууль төгссөн хүмүүсийн 35 хүртэлх хувь нь л ажилтай болж байна. Үлдсэн нь дөрвөн жил өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж, дээд боловсролтой болсныхоо үр ашгийг гаргаж чадахгүй байна. Энэ нь шууд дээд боловсролын чанар муу байгаатай холбоотой гэж үзэж байна Гэтэл өнөөдөр 36 мянган ажлын байр эзнээ хүлээж байна. Гэтэл нөгөө талд мэргэжилтэй атлаа ажилгүй хүн олон байна. Энэ хоёр яагаад авцалдахгүй байна гэхээр ажил олгогчдын мэргэжлийн шаардлага, технологийн болон харилцааны өндөр чадвартай байх, орчин цагийн шаардлагыг хангах хөрвөх чадварыг хангаж чадахгүй байна.
Бас нэг сонирхолтой судалгаа бий. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн 15.9 хувь нь бармен, зөөгч, үсчин, гоо сайханч хийж байна. Ийм ажил хийх гэж тэд дээд боловсрол эзэмшээгүй. Үүний цаад агуулга нь юуг хөндөж байна гэхээр дэлхийн нийтийн дээд боловсролын чиг хандлага ямар байна гэдэгт Монгол Улсын боловсролын тогтолцоо очих ёстой. Шууд хэлэхэд, зах зээлийнхээ хөдөлмөрийн эрэлт, хэрэгцээнд нийлүүлж мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, хамгийн өндөр хэрэгцээтэй байгаа барилгын инженер зэрэг нь бэлтгэгдэхгүй маш олон хуульч, маш олон нийгмийн ажилтан, маш олон хүмүүнлэгийн салбарынхан байна. Тэр дундаа бизнесийн удирдлага гэдэг мэргэжлээр бараг 60 хувь нь бэлтгэгдэж байна. Гэтэл тэдний 10 хувь нь л ажлын байрьтай болж байна. Тэгвэл ийм мэргэжилтэн бэлтгэх юм уу, зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэх үү гэдэгт өнөөдөр бодлогын шинэчлэл хэрэгтэй байна.

-Ерөөсөө л энэ бүхний гол шалтгаан нь чанаргүй олон их, дээд сургууль юм биш үү. Тоонд биш чанарт анхаарвал арай өөр үр дүн гарна шүү дээ?
-Яг зөв. Энэ шалтаг, шаардлага дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа явдал юм. Учир нь, Монгол Улс гуравхан сая хүн амтай. Тэдний нэг сая орчим нь 0-16 насныхан. Гэтэл дээд боловсрол эзэмшиж байгаа байдлыг нь харахаар ийм цөөхөн хүн амтай улсад 97 их, дээд сургууль байгаа нь чанарын агуулгыг шууд харуулж байна. Тэгвэл дэлхийн улс, орнууд яаж явж байна гэхээр чиглэл, чиглэлээр нь сургаж байна. Ийм тохиолдолд аж ахуйн нэгжүүд нь өрсөлдөх чадвартай ажилтныг шалгаруулж авч байна. Бид энэ чиглэлд дөхөх, ойртох асуудлаар тэр их, дээд сургуулийн магадлан итгэмжлэл, сургалтын хөтөлбөрт тавьж байгаа зэрэг бүх зүлийг нь шинжлэх ухааны үндэс дээр авч үзнэ.

-Зөвлөмж гаргах уу?
-Тэгнэ. Гарсан зөвлөмжөө шууд энэ оныхоо төлөвлөгөөнд оруулж, түүнд нь хөрөнгөө хуваарилж ажиллана. Ингэж байж бид жаахан ч гэсэн ахиц гаргана.

-Их, дээд сургуулийг хотоос нүүлгэх асуудлыг яриад удаж байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Бид агаарын бохирдол гэж 10 жил ярилаа. Тэгвэл их, дээд сургуулийг хотоос яг одоо нүүлгэх юм уу, яах юм бэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа, тооцоог нь хийнэ. Хувийн авто машинтай 15 мянган оюутан байдаг юм байна. 155 мянган оюутны 80 хувь нь гэр хороололд байдаг. Хэрэв хотхоноо барьж асуудлаа шийдэж чадах юм бол Улаанбаатар хотоос 155 мянган хүний суурьшил шийдэгдэнэ. Тиймээс юуг шийдэж чадвал юу шийдэгдэх вэ гэдгээ дэс дараалалтай ярилцаж байна. 

-Багш нарын ёс зүйн тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Өнөөдөр их, дээд сургуулийн багш нар ямар цалин авч байгаа билээ. Сургалтынхаа төлбөрөөр багш нарынхаа цалинг л олгож байна. Бид багш нараа өмөөрч байгаа юм биш. Багш нарынхаа ар гэрийнхээ амьдралыг аваад явчих хэмжээнд цалинг нь өгч чадахгүй байна. Гэхдээ үүний цаана чанарын асуудал шууд хөндөгдөнө. Хоёр сая төгрөгийг төлбөртэй дээд сургууль байгаад л байх юм бол хүмүүс элсээд л байна. Тэгсэн хэрнээ 20 сая төгрөгийн төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ. Энэ бүхнийг цэгцлэх ёстой.

-Танай яамны Төрийн нарийн бичгийн дарга таныг АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байна. Үүнд та хариулт өгнө үү?
-Намайг АТГ-аас шалгаагүй. Би Монголын төрд 25 жил ажилласан. Өнөөдөр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Зөрчих шаардлага ч байхгүй. Ер нь их бугшчихсан, бугширмал болчихсон хүнд хариуцлага тооцно гэдгээ эхнээсээ хэлж байна. Хариуцлага тооцоод ирэхээр намайг тамгагүй төр ч гэх шиг, АТГ-т гурван удаа тайлбар өгсөн ч гэж байна. Би АТГ-т нэг ч удаа очоогүй. Төрийн тамгыг сайд хадгаа барьж хүлээж авчихаад Төрийн нарийн бичгийн даргадаа өгөөд явдаг гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ATG n ajiltanuudiig solih heretei boljee..hevleleer hudal medee cacjee. Cogzolmaa saidiig shalgaj baigaa gej bichsen baisan
2018/01/27 202.9.47.177
холмс
энэ нэг эмгэн зөвхөн бурж сурчээ, төрд ажиллаж байхдаа төсвөөс хулгай хийсэн хэргээр хусагдаж байсан биздээ
2018/01/27 202.5.196.66
Алдармаа.д
ЭНЭ ХӨХӨӨГ ХАРААЧ ТАМИНЬ ЭЭ БАГШЛАХЭРХИЙН ШАЛГАЛТАНД НОЙЛ АВЧИХААД ИНГЭЖ ДОНГОДОЖ БОЛОХ УУ.
2018/01/27 122.201.31.8
Хөхөө
Ядаж бага ангид багшилж үзээгүй байж сайд гэж явахаасаа ичээч ,царай муутаа
2018/01/27 66.181.160.103