8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй хууль бус автомат тоглоомын газрыг хаажээ

2018-01-27 10:33:00

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газрыг хаасан байна.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны албан хаагчид 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тус газарт гэнэтийн хяналт шалгалтыг хийж үйл ажиллагааг таслан зогсоож, автомат тоглоомыг нь хураан авчээ.  Тухайн үед уг тоглоомын газарт нийт 100 орчим иргэд үйлчлүүлж байсан бөгөөд насны хувьд 25-55 орчим насны хүмүүс байжээ. Үйл ажиллагаа явуулж буй барилга нь үйлчилгээний зориулалттай гэсэн боловч ямар ч зөвшөөрлийн бичиг байгаагүй аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment