Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сараас тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэхээр болсон. Татвар нэмэгдсэн учраас зарим импортын барааны үнийг ч нэмэхэд хүрчээ.
Он гарснаас хойш тамхи худалдаалагчид тамхиныхаа үнийг дунджаар 200-1200 төгрөгөөр нэмсэн байна. Тамхи жижиглэнгээр худалддаг цэгүүд ч тамхиныхаа үнийг нэмсэнийг хэрэглэгчид ярилаа. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил өнгөрчээ. Хуулиар олон нийтийн газар, үйлчилгээний төвд тамхи татахыг хориглосон ч тамхины хэрэглээ бодит байдал дээр буурсангүй.