Багш нар нэгдэж ОУВС-д хандаж шаардлага хүргүүлэв. Монголын багш нарын төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Батболд "ОУВС шаардах бичиг хүргүүлэхээр болсон. 200 ам.долларын цалинтай багш нарынхаа үндсэн цалинг нэмүүлнэ. Найман сараас хойш тэмцэж эхэлсэн. Сүүлийн үед бид нарт ганцхан хариу өгдөг болсон. ОУВС-тай хатуу гэрээтэй гэж. Монгол Улс ОУВС-гаас хараат байна. Өнөөдөр ахмад багш нарын гавьяаны амралтыг эдлүүлэхийг хаачихлаа. Монголын багш нар цаашдаа тэмцэх болно. Бид нар бүр болохгүй бол багш нарын төлөө тэмцдэг Олон улсын байгууллагад хандах болно.
ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хандаж дараахь шаардлагыг хүргүүлж байгаа ажээ.
- Багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмэх
- Багшийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх
- Багш нарын татварын дарамтын зогсоох
"Дээрх шаардлага биелүүлээгүй тохиолдолд бид нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана" гэжээ.