8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг баталлаа

2018-01-27 14:50:00

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн  хуралдаанаар төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг баталжээ.

Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүрэг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд захиргааны шинжлэх ухааны онол, төвлөрлийг сааруулах талаар өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний сургамж, гадаад орны туршлага, гадаад, дотоодын зөвлөхүүдийн зөвлөгөө зэрэгт үндэслэн гүйцэтгэх засаглалын түвшинд захиргааны шинэчлэл хийх зорилгоор Засгийн газрын түвшинд анх удаа боловсруулсан баталсан.

Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг.

Бид төвлөрлийг сааруулна, тэн дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг  шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Иймд энэхүү асуудлуудыг шийдвэрлэж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, улмаар төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталсан.

Аргачлал батлагдсаны дараа уг аргачлалыг нийгмийн бүх салбарт, бүх түвшинд хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж бүх шатны төрийн болон ТББ-ын оролцоог хангаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийж хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл